Чуулганы танилцуулга

24 Чуулганы завсарлагааны хугацаанд 2010 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар “Бэлчээрийн тухай”, “Хөдөө аж хуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, ”Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Гурав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар 1. Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. 2. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны 2011 оны төсвийг 2011 оны 1 дүгэр сарын 12-ны өдөр хэлэлцэн баталлаа. 3. Монгол улсын Засгийн газраас 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, Хөдөлмөрийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа. 4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа. 2. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа талаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw