18 “Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээ шинэчлэл” төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу “Шинэ боловсрол, Цахим эрүүл мэнд”, “Бага оврын трактор худалдан авах тухай” хэлэлцээрийн төсөл; 9. Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл; Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэн батална. 2. Хяналт шалгалтын ажлын талаар Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав. 1. 2010 оны 02 дугаар сарын 9-нд Сууц өмчлөгчийн холбооны Ажлын хэсэг Нийслэлийн газрын алба, СӨХ-ны Дээд зөвлөл, иргэдийн төлөөлөл оролцуулан хуралдаж хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Энэ хугацаанд 7 өргөдөл бичгээр, 10 иргэнээс утсаар санал гомдол хүлээн авч Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. Нийслэлийн газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нийт 12 албан тоот явуулж мэдээлэл авсан. Ажлын хэсгээс Дулааны шугам сүлжээний газраас мэдээлэл авахаар албан тоот явуулсан, хариу ирээгүй байна. Урьдчилсан байдлаар Ажлын хэсгийн илтгэх хуудасны төслийг боловсруулсан. 2. Улсын Их Хурлаас соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж тухайн олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлж буй ашиг тус, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тухайн олон улсын байгууллагын удирдах байгууллага болон зохион байгуулалтын бүтцийн нэгжид сонгогдон идэвхитэй оролцох тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи мэдээллийг авч улмаар ГХЯ, ХЗДХЯ-наас ирүүлсэн материалуудтай танилцаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийн төсөл боловсруулсны дээр ажлын хэсгийн гишүүд тодорхой санал гаргаад байна. 3. ”Оюу толгой” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн дүн болон ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулан ажилласан. Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон бөгөөд Оюу толгой ХХК, Усны хэрэг эрхлэх газраас тус бүр 1, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2 удаа тус Байнгын хорооны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw