Чуулганы танилцуулга

80 Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Ерөнхий Прокурор, Ерөнхий шүүгчийг томилж, огцруулдаг онцгой эрхийг АИХ-д олгох. Монголын одоогийн оршиж байгаа нийгмийн бодит байдлыг байцаан судалсан суурин дээр дээд хэмжээний түүхэн хариуцлагат сэтгэлгээгээр үнэнийг баримталж бодитойг эрхэмлэх аргаар “БНМАУ-ын Үндсэн хууль”-ийн төслийг бичиж боловсруулан гаргаад одоо дахин өргөн дэвшүүлж байна. Одоогийн мөрдөж байгаа 1992 оны МУ-ын Үндсэн хууль бол тухайн үеийн эл талын түүхэн нөхцлийн хязгаарлалтаас болж цаг үеэс хоцорсон, хуучнаа үхэн баримталсан хэвшрэн зогсонгуйрсан нэгэн төгөлдөр бус бөгөөд Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлээс маш хол зөрөөтэй Үндсэн хууль юм. Ямар нэгэн асуудлаар Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Үндсэн хуулийн цэц дунд суудлаар хэлэлцээд зөрчсөн тухай шийдвэрээ Их Хуралд хүргүүлдэг. Их Хурал түүнийг хэлэлцээд хүлээж авахгүй тохиолдолд цэц түүнийг их суудлын хуралдаанаараа хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргадаг. Эцсийн шийдвэрийг Их Хурал яасан эсэх талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Цэцийн шийдвэр маань эцэстээ Их Хурал Цэц хоёрын хоорондох цэц булаалдах маргаан болжээ. Миний бодоход цэцийн анхны шийдвэр эцсийн болж хэрэгжвэл яасан юм бэ? Цэцийн шийдвэрийг Их Хурал хүлээж авахгүй юм бол Цэц гэж байхын хэрэг байна уу. Сонгуулийн тухай хуулинд оруулах санал: - Сонгуулийн хуулийн системийг өөрчлөх нь зөв үү, харин үйл ажиллагаанд нь шинэчлэлт хийж сайжруулах уу гэсэн 2 талын бодлого баймаар. - Нэр дэвшигчдийн босгыг өндөрсгөж, хэн дуртай нь нэрээ дэвшүүлж УИХ-ын гишүүний нэр хүндийг доош нь оруулж болохгүй, хуульч, эдийн засагч, улс төрийн дээд боловсролтой, төрийн албанд доод тал нь 5-аас доошгүй жил ажилласан, магистр, эрдмийн зэрэг цолтой гэх мэт нэр дэвшигчдийг орон нутагт нь сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэдэг зарчим чухал. Нэг хүн 3-аас илүү сонгогдохыг хориглох нь зүйтэй. - Нэр дэвшигчид намуудын мөрийн хөтөлбөрийг удирдлага болгож сурталчилгаа явуулна. Энэ нь улс орны хөгжлийн хэтийн төлөв, бүсчилсэн хөгжил, тухайн аймаг, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтанд үндэслэсэн бодитой биелэгдэх баталгаатай байхыг чухалчлах ёстой, - Сонгуулийн ерөнхий хорооны эрх хэмжээг өргөтгөх, тодотгож өгөх ёстой. Санал хураалтын урьдчилсан дүн мэдээг зөвхөн СЕХ-ноос тогтоосон цагтаа мэдээлнэ. Сонгуулийн хэсэг, тойрогт гарсан аливаа зөрчлийг СЕХ-ноос шуурхай шалгаж шийдвэрлэх буюу шүүхэд шилжүүлж байх, - Сонгуулийн сурталчилгааг 48 цагийн өмнө зогсоохыг тодотгон оруулж өгөх, - Сонгуулийг зардал, чирэгдэл багатай явуулах бодлого чухал. Нөхөн сонгууль явуулахгүй дараагийн санал авагч нь шууд дэвших зарчмыг бүх шатанд мөрдүүлэх нь зөв, - Пропорциональ системийн боловсруулсан санал олон сонгогчдод ойлгомжгүй, төвөгтэй, ажиллагаа ихтэй юм. Энд намуудын санал авах нь зөв болов уу. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж болно шүү дээ,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw