137 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ БОЛОН БУСАД ХОЛБОГДОХ ХУУЛИЙНТАНИЛЦУУЛГА Үйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын 2008 оны “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 35 дугаар тогтоолын 2.1.31-д Улсын Их Хурлын 2008 оны “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 36 тогтоолын 2.2-д тус тус “Хөгжлийн банк” байгуулахаар заасан. Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Гэвч Дэд бүтцийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь бизнесийн хувьд үр ашиг багатай тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд уг салбарт шууд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй байгааг харгалзан төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Монгол Улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой аливаа салбарын төсөл, хөтөлбөрийг төрөөс дэмжихдээ Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжлэх нь тухайн төсөл, хөтөлбөр нь улс төрөөс ангид, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх шалгуурыг бий болгож байгааг бусад улс орны туршлага харуулж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тус банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байхаар, өөрийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр болон хуульд заасан бусад эрх үүсвэрээр бүрдүүлэн Улсын Их Хурлын баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгохоор, түүнчлэн удирдлагын хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүдийг Засгийн газраас томилох, төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүн байхаар, гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгох бөгөөд 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байхаар тусгаснаас гадна Хөгжлийн банкнаас олгох зээлийн дээд хэмжээг Улсын Их Хурал тогтоохоор зааснаар Хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх болно. Тус хууль нь 7 бүлэг 30 зүйлтэй юм. Засгийн газраас Хөгжлийн банкинд зээлийн баталгааг гаргах, Засгийн газрын зээлийн баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлж болохоор тусгасан. Тус хууль батлагдсантай холбогдуулан шинэ бүтээн байгуулалт төсөл,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw