165 МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2011 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн, манай улсын гадаад орчны өөрчлөлт болон дотоодын шинэ зорилттой холбоотой заалтуудыг нэмж боловсруулсан. Үүнд: Нэг. Үзэл баримтлалын оршил хэсэгт өнөөгийн мөрдөж буй гадаад бодлогын үзэл баримтлал батлагдан гарч байх үеэс хойшхи хугацаанд манай гадаад орчинд бий болсон хувьслыг товч дурдаж, дотоод нөхцөл байдлын өөрчлөлт, тухайлбал Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай орон болж хөгжихийн хирээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч буй иргэдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг, хурдтай хөгжлийн шинэ шатад тулж ирээд байгааг болон гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байгааг шинээр тусгасан. Хоёр. Нийтлэг үндэслэлийн хэсэгт Монгол Улс ямар гадаад бодлого баримтлахыг, тухайлбал энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлого явуулах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалахыг нэмж тусган нэгдмэл байдлыг хангах хүрээнд төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэсэн зарчмын шинэ заалт орууллаа. Мөн гадаад улстай харилцахдаа баримтлах нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн зарчмууд дээр нэмж хоёр талын харилцааны үндсэн баримт бичигт заасан бусад зарчмыг удирдлага болгохоор зохицууллаа. Гурав. Улс төрийн гадаад харилцааны бодлогын хэсэгт энэ салбарын бодлогын зорилгыг үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах гадаад таатай орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах явдал хэмээн шинээр тодорхойлов. Монгол Улсаас дэлхий, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийтийн үйл хэрэгт оруулах хувь нэмрийг тодруулж Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох, Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ болон олон улсын энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw