Чуулганы танилцуулга

28 дүгнэлт, төлөвлөгөө, тайлан, бусад мэдээллүүд нийт 59 материалыг интранетэд тавьж олон нийтэд мэдээлэв. Тав. Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо бие даасан хууль 2, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 4, Улсын Их Хурлын 7 тогтоолын төсөл хэлэлцүүллээ. Намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 65,8 хувийн дундаж ирцтэйгээр 20 удаа хуралдаж 38 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцсэнээс 30 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 5, хяналт шалгалтын ажил 1, тайлан, мэдээлэл 4 хэлэлцлээ. Эдгээрээс давхардсан тоогоор 29 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 117 саналын томъёолол бэлтгэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Байнгын хорооноос энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 94 /152 хуудас/ албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос хариутай 15, хариугүй 5З, нийт 68 /96 хуудас/ албан бичиг явуулсан байна. 1. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан байдал Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хороо дор дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажиллаж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд тайлангийн хугацаанд бие даасан хууль 4, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль 13, шинэчлэн найруулсан хууль 1, Улсын Их Хурлын 2 тогтоолын төслийг тус тус хэлэлцэн батлав. Тухайлбал: Нэг. Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Д.Дондог нарын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Хууль батлагдсанаар төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтоож байхаар хуульчилж өгөв. Хоёр. Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлэгдсэн “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/ төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw