42 эрх зүйн орчны судалгаа хийх, уг эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар Дэд хорооны тогтоол гаргав. Хяналт шалгалтын ажлын талаар “Үндэсний соёмбо хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Лхагважаваас УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын гадаадад ёслолын арга хэмжээнд оролцох болсон шалтгааныг тодруулах, энэ нь төрийн өндөр албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гэж үзэж арга хэмжээ авхуулах, улмаар албан тушаалаас нь огцруулах санал тавьсаны дагуу асуудлыг хянан шалгаж Ёс зүйн дэд хорооны хуралд оруулсан. “Гүйцэтгэх ажлын тухай хууль”-ийн хэрэгжилт, гүйцэтгэх ажил явуулахад тулгарч буй асуудал, бодит нөхцөл байдалтай танилцах, энэхүү үйл ажиллагааны хүрээнд илэрч байгаа зөрчил, гүйцэтгэх ажил эрхэлж буй байгууллагуудад гарч байгаа дутагдал, төсвийн зарцуулалтын тайлан мэдээ, дэд хороонд ирүүлсэн мэдээлэл гомдлыг шалгах, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллийн статистик бүртгэл зэргийг Тусгай хяналтын дэд хорооноос Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Хилийн тагнуулын газар, Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГ, Авилгатай тэмцэх газарт шалгасан. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүнтэй танилцсан. Хууль сурталчлах үйл ажиллагааны талаар Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, Конрад-Аденауэрын Сан, Дорноговь аймгийн ИТХ хамтран 2010 оны 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Сайншанд хотод “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр Үндэсний зөвлөлгөөн зохион байгуулав. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw