Чуулганы танилцуулга

132 ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг олон улсын гэрээнд заасны дагуу эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангахын тулд ялгаварлан гадуурхах аливаа үйлдэл, дадал, тогтолцооноос татгалзаж, шаардлагатай бүх арга хэмжээ авах, үүний дотор эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн билээ. Засгийн газраас 2002 оны 274 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн баримт бичигт жендэрийн тэгш байдлын тухай хууль батлагдаж, жендэрийн тэгш байдлыг үндэсний хууль тогтоомжид тусгадаг болсон байхаар заасан, улмаар Улсын Их Хурлын 2008 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, бие даасан хуультай байх зорилт дэвшүүлсэн. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэг нийгмийн бүх хүрээ, салбарын үйл ажиллагаанд хамааралтай учир энэхүү харилцаанд төрийн байгуууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлагын хэм хэмжээг тогтоох зорилгоор дэлхийн улс орнуудад жендэрийн харилцааг бие даасан хуулиар зохицуулдаг практик тогтсон байна. Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулна” гэж заасан нь энэ хуулийг боловсруулах үндэслэл болсон байна. Ингэснээр манай улс анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг баталгаажуулсан бие даасан хуультай боллоо. 1.Энэ хууль нь 6 бүлэг 28 зүйлтэй бөгөөд Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуульд хэрэглэгдэх нэр томъёо, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого, эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээний талаар, Хоёрдугаар бүлэгт улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн, гэр бүлийн харилцаан дахь, соёл боловсрол, эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэрш байдлын талаар, Гуравдугаар бүлэгт жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи Улсын Их Хурлын, Засгийн газрын, Монгол Улсын Ерөнхий сайдын, Жендэрийн Үндэсний хорооны, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын, нутгийн өөрөө удирдах байгууллагын, Төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw