Чуулганы танилцуулга

37 Хүний эрхийн дэд хороо 1 удаа, 75.0 хувийн ирцтэй хуралдаж нийт 5 асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Хууль хяналтын болон гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүний ажилтан хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах, уг асуудалтай холбогдуулан шаардлагатай гэж үзвэл тодорхой санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллаж байна. Хүний эрхийн дэд хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 3 албан бичиг, 2 өргөдөл, хүсэлт, саналыг судлан үзэж холбогдох хууль, тогтоомжийн дагуу 4 албан бичгийг илгээсэн. Тус Дэд хорооны хуралдаанаар 2 тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Хууль зүйн байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 95 хуудас бүхий 67 албан бичиг, 45 хуудас бүхий 16 өргөдөл, хүсэлт, саналыг холбогдох журмын дагуу хянаж, 110 хуудас бүхий 41 албан бичгийг илгээв. Долоо. Эдийн засгийн байнгын хороо 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хорооноос хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг 50 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 100 гаруй цаг зарцуулсан байна. 1. Хууль тогтоох үйл ажиллагааны талаар 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 50 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээрийн талаар 60 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос 10 гаруй Ажлын хэсгийг байгуулан ажилласан. Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 50 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 90 хувийг буюу 46 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг эцэслэн баталж, 4 төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 46 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 9 нь шинээр батлагдсан, 37 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, бусад шийдвэрүүд байна. 2. Хяналт шалгалтын ажлын талаар 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан 3 ажлын хэсэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шинээр нийт 5 ажлын хэсэг байгуулагдан зарим яам, газар, орон нутагт Автотээврийн тухай, Газрын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw