90 Малайз, Шинэ Зеланд /Маршаллын арлуудыг төлөөлөн/ оролцлоо. Мөн хурал зохион байгуулагч Монгол Улс болон дараагийн АНДПЧ-ыг зохион байгуулах Япон Улсын төлөөлөгчид оролцож хурлыг АНДП-ын 19 дүгээр чуулганы Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл даргалав. - Гүйцэтгэх хорооны хурлаар 19-р чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, чуулганы хөтөлбөрийг хэлэлцэн баталж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Оюун нарыг 19 дүгээр чуулганы бүгд хуралдаануудыг даргалах орлогч даргаар сонголоо. Мөн АНДП-ын 19 дүгээр чуулганаар хэлэлцүүлэхээр гишүүн орнуудаас ирүүлсэн 37 тогтоолын төслүүдийг ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр болж Баримт бичиг боловсруулах хороог байгуулан УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярыг Баримт бичиг боловсруулах хорооны даргаар сонгож, Баримт бичиг боловсруулах хороонд хоёр дэд дарга сонгох саналыг Индонези Улсаас гаргасаны дагуу Малайзын парламентын Сенатын дарга ноён Пандикар Амин, Канад Улсын парламентын Сенатын гишүүн ноён Жозэф Дэй нарыг Баримт бичиг боловсруулах хорооны дэд даргаар тус тус сонгов. - 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр АНДП-ын 19 дүгээр чуулганы ажиллагаа эхэлж АНДПЧ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл чуулганы ажиллагааг нээн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, улс орнуудын эдийн засгийн дэвшингүй, тогтвортой өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хамтын зохицуулалтын арга, механизм бүс нутагт үгүйлэгдэж байгааг онцлон АНДПЧ нь Ази-Номхон далайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг сайшаав. - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНДП-ын 19 дүгээр чуулганы төлөөлөгчдөд илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уншиж танилцууллаа. Илгээлтэд МУ-ын Ерөнхийлөгч чуулганы төлөөлөгчдийг Чингис хааны төрсөн нутаг Монгол оронд тавтай морилохыг хүсээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн баяр хүргэж, дэлхийн эдийн засгийн хямралыг гүйцэд гэтлэн давахад бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, эрх зүйн болон бизнесийн орчны ил тод байдал, худалдаа эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухал байгааг дурьдсан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг даван туулахад Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсронгуй болгох, уур амьсгалд ээлтэй технологи нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэсэн байлаа. - Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн АНДПЧ-ны хүндэт дарга Ясүхиро Накасонэгийн мэндчилгээг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такужи Янагимото хүргэв. Төлөөлөгчдийг хүндэтгэн Сингапур Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын дэд дарга Маттиас Яао үг хэллээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw