83 танилцсан жирийн сонгогчдын сонирхолд нийцсэн төслүүдийг минь нээлттэй хэлэлцүүлэхийг дахин хүсье, - УИХ-ын зарим гишүүд, улс төрийн намууд сонгуулийн хуулийг сонгууль болох бүрд зөрчдөгөөс өнгөрсөн 20 жилд болсон бараг бүх сонгуулийн үед гарсан будлианууд муу үр дагавартай байна. Нам бүхэн, иргэн бүр ирэх сонгуульд хувиа бодож хууль зөрчилгүй цэвэр шударгаар тэвчээр гаргаж оролцоод үнэхээр болохгүй бол сонгуулийн хуулиа өөрчлөх, - Сонгуулийн хугацаа дуусахад сонгогдсон гишүүдийн хөтөлбөрийн биелэлтийг нэг бүрчлэн дүгнэж сонгогчдод тайлагнадаг журмыг намуудын хөтөлбөрийн биелэлтээс гадна тогтоож, тойрогтоо тодорхой үр ашигтай зүйл хийгээгүй хүнийг өөр тойрогт нэр дэвшүүлдэг журмыг өөрчилмөөр байна. Хөдөлмөрийн хууль, нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, урамшууллын хэмжээ олгохтой холбогдсон санал: - Улс орны хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болсон хүн амын тоо хэт цөөн байгааг харгалзан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ядуу амьдралтай эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих зорилгоор олон хүүхэд төрүүлж 16 нас хүртэл өсгөсөн эхчүүдийн хүүхэд тутамд олгож байгаа хүүхдийн тэтгэврийг нэмэгдүүлбэл ямар вэ? - 70 наснаас дээш насалсан өндөр настангуудад тэтгэврийн хэмжээг 100 хувь нэмэх, өрх толгойлсон, улсад 35 жилээс дээш ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйчүүдийг чөлөөнд гаргаж байх. Өндөр настны тэтгэврийг одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлж олгохоор Монголын ахмадын холбооноос МАХН-тай байгуулсан гэрээ, сонгуулийн үеэр намууд болон нэр дэвшигчдээс сонгогчдод амалсан амлалт, хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусч батлагдсаны дагуу нэмэгдүүлэх арга хэмжээ авах. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 8-10 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно. Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй нь шууд ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах. Тус хуулийн дагуу эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 нас хүрсэн нөхцөлд өндөр насны тэтгэвэрт гарна гэж заасан боловч бодит байдал дээр хэрэгждэггүй, хуулинд зааснаар өөрөө тэтгэвэрт гарахыг хүсч өргөдөл гаргасан нөхцөлд тэтгэвэрт гарна гэсэн учир хамт олон,ажил олгогчийн санал санаачилгаар гаргах нь зүйтэй. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгох ба тэтгэврийн дээд хэмжээ дундаж цалингийн 95 хувиас хэтэрч болохгүй гэж хуулинд оруулах нь зүйтэй. Гэхдээ МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-аар томилогддог албан тушаалтанууд энэ хоёр заалтад хамаарахгүй. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авагчдын удаан жилийн нэмэгдэл 1,5 хувь байгааг 2,5-3,5 хувь болгох тухай хуулинд өөрчлөлт оруулах. Эдгээрийг 2011 оны төсөвт тусгуулах, - Ахмад настны нийгмийн хамгааллын тухай одоогийн мөрдөж буй хуулийн 5.1.1-д хөл, гар, шүдний протез, сонсох харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw