Чуулганы танилцуулга

11 хуульд заасны дагуу 53000 төгрөгийн татварыг сар бүр төлж байхаар боллоо. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан болон хүнд гэмтэл учирсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгох зориулалт бүхий Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг шинээр бий болгов. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж улсын төсвөөс тодорхой хөрөнгийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд жил бүр төвлөрүүлж, уг сангаас гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөр олгож байхаар боллоо. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор хуульчиллаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газар 2010 оныг ”Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зохих өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан 70 гаруй тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх, оновчтой болгох зорилтууд амжилттай хэрэгжихийн зэрэгцээ, аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлөх болно. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах мөнгөний бодлого нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэгдэх юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw