Чуулганы танилцуулга

139 Хоёр. ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУД: ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Дархлаажуулалтын тухай хуулийг 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурал батлан мөрдүүлсэн нь иргэнийг халдварт өвчнөөс хамгаалах, эдийн засгийн үр ашигтай арга болох дархлаажуулалтыг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-д “...дархлаажуулалтын хамралтын хувийг нэмэгдүүлэн, зонхилон тохиолдож буй халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулах бэлдмэлийг шинээр туршин нэвтрүүлнэ.” гэж заасан. 0-15 насны хүүхдийн заавал хийх товлолын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдан авах, вакцин, биобэлдмэлд тавих хөндлөнгийн хяналтыг тодорхой болгох, дархлаажуулалтын нэр төрөл, хийх хугацааг өөрчлөх, зарим нэр томъёог шинээр тусгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын их Хурал хэлэлцэж, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлан гаргалаа. Нэг. Хуулийн агуулга Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2 зүйлтэй. - Хуулийн 1 дүгээр зүйлээр Дархлаажуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.” гэсэн агуулгатай 17.2 дахь хэсгийг нэмэв. - Хуулийн 2 дугаар зүйлээр Дархлаажуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтыг “Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза, нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.” гэж, 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw