Чуулганы танилцуулга

26 шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 31, Улсын Их Хурлын 6 тогтоолын төслийг хэлэлцэж, 32 санал, дүгнэлт гаргалаа. Тайлангийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах 1 ажлын хэсэг байгуулагдаж, нийтдээ 11 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргасны дээр Байнгын хорооноос 7 тогтоол баталсан байна. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 631 хуудас бүхий 160 албан бичиг, иргэдээс 8230 хуудас бүхий 120 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн. Байнгын хорооноос 24 албан бичиг явуулсан байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан байдал Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараахь хууль, тогтоолын төслүүд хэлэлцэж батлагдав. Үүнд: 1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын өргөн мэдүүлсэн/ Улсын Их Хурлын чуулганы 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын, Су.Батболд нарын, Д.Арвин нарын өргөн мэдүүлсэн/ тус тус хэлэлцэж батлагдлаа. 3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 хуулийн төслийг /Ө.Энхтүвшин нарын, С.Бямбацогт нарын, Ж.Сүхбаатар нарын, С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж батлав. 4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Ц.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн/ Улсын Их Хурлын чуулганы 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. 5.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлуулав. Улсын Их Хурлын тогтоолууд: 1.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай; 2."Ардын хувьсгал-90" медаль бий болгох тухай;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw