Чуулганы танилцуулга

159 хийн санхүүгийн системийн эрүүл, тогтвортой байдлыг тодорхойлоход чиглэж байна. Монголбанк 2011 оноос макро-зохистой байдлын шинжилгээг хийж эхлэн банкны салбарын эрүүл, тогтвортой байдалд үнэлгээ өгч, үр дүнг бодлогын шийдвэр гаргалтад ашигладаг болох зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд макро эдийн засгийн суурь нөхцөл байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүд болох эдийн засгийн өсөлт, гадаад өр, төлбөрийн тэнцлийн байдал, инфляци, төгрөгийн ханш, хүү, төсвийн алдагдал, түүний санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн болон хөрөнгийн үнийн шинжилгээг микро зохистой байдлын шинжилгээтэй хамтад нь цогцоор нь хийж, эрсдэлийг байнга тодорхойлж, үр дүнг төрийн мөнгөний бодлогод тусгадаг тогтолцоог бий болгохыг Монголбанк зорьж байна. 3, Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг баримтална. Монголбанк гадаад валютын дотоодын захад ханшийн огцом өөрчлөлтийг зөөлрүүлэх чиглэлээр оролцоно. Энэ зарчмыг баримталснаар гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспортын болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих замаар зөвхөн 2011 оны төдийгүй урт хугацааны эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. 4, Монголбанк санхүүгийн зах зээл дээр урт хугацаатай эх үүсвэр бий болгох арга хэмжээ авна. Үнэт цаасны зах зээлийг өргөтгөн банкны салбарт үүссэн мөнгөн хуримтлалыг эдийн засгийн хөгжилд үр ашигтай ашиглах асуудлыг Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран судалж холбогдох арга хэмжээ авна. Зээлийн хүү өндөр, хугацаа богино, хэмжээ бага байгаа тул хөрөнгө оруулагчид дотоодын зээлээр бизнесээ далайцтай эхлэх, өргөтгөх боломж хомс байна. Банкны зээлийн дундаж хүү сүүлийн 10 жилд алгуур буурч ирлээ. Эдийн засаг тогтворжин макро эрсдэл багассан, зээл эргэн төлөгдөхөд учрах бэрхшээл хөнгөрсөн, банкуудын үйл ажиллагааны үр ашиг сайжирсан зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Гэвч зээл эргэн төлөгдөх эрх зүйн эрсдэл өндөр хэвээр, инфляци тогтворгүй, хөрөнгийн захын хөгжил хоцрогдож байгаа зэрэг нь хадгаламжийн хүү цаашид буурахгүй, эрсдэлийн марж өндөр байх бодит шалтгаан болж байна. Зээлийн хүү бууруулах нь эдийн засгийн хөгжлийн нэг чухал зорилт болоод байна. Олон улсын туршлагаас үзэхэд хүү бууруулах арга хэмжээг зах зээлийн зарчимд нийцүүлэлгүй, ялангуяа, захиргааны аргаар хэрэгжүүлсний улмаас үүссэн хор уршиг нь өгсөн үр өгөөжөөсөө их байжээ. Зээл, хадгаламжийн хүүг эрсдэлийн түвшинтэй нь нийцтэй байдлаар бууруулах, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэхийг Монголбанк чухал зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна. Монголбанк, Засгийн газар хамтран дунд хугацаанд зээлийн хүүг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна. Уг төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн зах зээлийг тогтворжуулах, банкны үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw