134 5.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлов. Эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах асуудал нь хөгжлийн бүхий л салбарыг хамардаг тул жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоонд хууль тогтоох болон бүх шатны гүйцэтгэх байгууллага, хүний эрхийн үндэсний комисс зэргийг хамаарахаар тусган тэдгээрийн эрх үүргийг заасан. Үүний зэрэгцээ жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбогдсон төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд төр, олон нийт, иргэний болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах, хяналт тавих үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороо ажиллахаар хуульд тусгаж, тус хороог Ерөнхий сайд тэргүүлж, орон тоонц бус гишүүд ажиллахаар боллоо. 6.Жендэрийн ялгаварлан гадуурхалтын талаархи гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх журмыг тодорхойллоо. Хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдлийн талаархи годмлыг ихэнх тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний коиммсын жендэрийн асуудал эрхэлсэн гишүүн хүлээн авч, энэхүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд гомдол гарсан тохиолдолд түүнийг шийдвэрийг комиссын гурван гишүүн хянан үзэж эзэслэн шийдвэрлэхээр зохицуулалт хийсэн бөгөөд тодорхой салбар хуулийн харъяалалд хамаарах гомдол, маргаан нь тухайн хуулийн дагуу шийдвэрлэгдэх болно. 7.Зөрчил, түүнд ногдуулах хариуцлагыг тусгажээ. Зөрчлийн төрөл нь иргэн, албан тушаалтны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгөөр торгох, байгууллагыг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, учруулсан гэм хорыг нөхөн төлөх зэрэг ялгамжтай байхаар тусгасан бөгөөд зөрчлийн төрлөөс хамааран хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, шүүгч зэрэг эрх бүхий албан тушаалтан нь өөр өөр байхаар тодорхойлжээ. 8.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тодорхой байгууллага, албан тушаалтнууд эрх хэмжээнийхээ хүрээнд, иргэний нийгмийн байгууллага чиг үүргийнхээ дагуу олон нийтийн хяналтыг тус тус хэрэгжүүлхээр боллоо. Энэ хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 10.1.2-10.1.4 дэх заалт, 10.3 дахь хэсгийг тодорхой үе шаттай хэрэгжүүлж, 2016 он хүртэл хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр болжээ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Лхагвасүрэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw