Чуулганы танилцуулга

81 - УИХ-ын болон бүх шатны сонгуулийг гишүүдийн нэрсийн жагсаалтаар биш, намуудын нэрсийн жагсаалтаар санал өгч байх, - Намуудыг УИХ-ын сонгуулийн үед эвсэл болж нэгдэн сонгуульд оролцохыг хатуу хэмжүүр тавьж хуулиар хориглох, - Аймгийн Засаг дарга нь сумын ЗД-ыг хугацаанаас нь өмнө халах солих эрх мэдэлтэй болгох, - Бүх шатны сонгуулийн санал өгөх хуудасны ар талд санал өгч байгаа хүний регистрийн дугаарыг бичээд хэсгийн хорооны тамга дарж санал өгөх хайрцагт хийлгэх, - Одоогийн зах зээлийн энэ үед сумдын багийг татан буулгаж хэсгийн зохион байгуулалтад оруулах, - Улс төрийн намууд 76 хүртэл хүний нэр дэвшүүлж түүнээс сонгогч бүр нэг хүний төлөө саналаа өгнө гэсэн ойлголт өгөөд байна. Сонгуульд улс төрийн 5 нам оролцсон гэвэл 5х76=380 хүртэл хүний нэр саналын хуудсанд бичигдэнэ. Сонгуулийн 18-60 насны иргэд 1200-1400 орчим байгаа бололтой. Дээр нь тэтгэврийн болон халамжийн тэтгэврийн иргэд нэмэгдэн орох биз. Бүгд 1700 орчим. Саналын хуудасны тоо 5х1700=8500 мянган хуудсанд бичигдсэн хүнийг олж саналаа өгөх болж харагдана. Үгүйдээ 380 хүний нэр бичигдсэн 5 хуудаснаас 1 хүний нэрийг олж саналаа өгөх харагдаад байна. Мөн дээр нь бие даан нэр дэвшигч хэд байхаас хамаарч хуудасны тоо хэд болох нь тодорхойгүй. МАН-ын дарга С.Батболдын авсан 1200 мянган хүний санал дээр 75 хүн суух юм уу. Ийм л дүр зураг харагдаад байна. Та нарын үгүй гэдэг тайлбар ойлгогдохгүй байна. Үгүй дээ л одоогийн эрхэм гишүүд өрсөлдөгчгүй дахин сонгогдох үүд хаалгаас өөр гарц харагдахгүй байна. Намаас нэр дэвшүүлж саналын хуудсанд нэр бичигдэнэ. Дахиад л нам дагасан мөнгө төлөөс төлсөн тэрбумтаныг саналын хуудсанд нэрийг нь бичиж сонгогчийн сонгох эрх чөлөөг боймлоно. Эндээс харвал энэ төсөл сайжирсан гэхээсээ илүү далд санаа агуулсан нийтлэг эрх ашигт халгаатай төсөл гэж ойлгогдоод байна. Мөн энэ төслөөр намаас түдгэлзсэн төрийн албан хаагчийн сонгогдох эрхийг яаж хамгаалсан нь тодорхойгүй байна, - Улсын хэмжээнд нэг тойрог байх нь сайн байна. Энэ бол сонгуулийн үндсэн зорилготой яв цав нийцэж байгаа боловч нам бусчуудын санал яах вэ. Харин улс төрийн намууд саналын хуудсанд зөвхөн намынхаа нэрээр оролц. Бие даан нэр дэвшигчийг бүгдийг нэг хуудсанд биччих. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн ИХ-аас 1 хүнийг УИХ-д нэр дэвшүүлэх боломж олгочих. 21 аймгаас 21 хүнийг нэр дэвшүүлж, тэдгээр хүнийг саналын хуудсанд жагсаагаад бич. Харин нутгаас нэр дэвшсэн хүн нь нам бус байх болзол тавих хэрэгтэй. Энэ нөхцөлд сонгогч 3 хуудаснаас өөрийн сонголт хийх жинхэнэ ардчилсан чөлөөт сонголт болно. Харин энэ нөхцөлд 1 тойрог байх уу, 21 тойрог байх уу. Хэрэв 21 тойрог байвал сонгогч 2 санал өгнө. Нэг нь намд нөгөө нь тойргоос нэр дэвшсэн нам бусчуудад саналаа өгнө. Үр дүн нь нам бус сонгогчдын эрх ашгийг хамгаалсан парламентад хүчтэй хяналт тавих чадвартай аль нэг нам улс төрийн бүлэглэлээс хараат бус бүлэглэл бий болно. Өөрөөр хэлбэл нийт суудлын 27 хувийг нам бусчууд эзлэх боломж олгоно. Улс төрийн намын парламентад суудал авах нь ямар нэг босго хэрэггүй. Авсан саналын тоогоо 55 суудалд хуваачихна. Ингээд нэг суудалд ноогдох саналын тоо ил тод харагдана. Энэ үед магадгүй нэг нам үнэмлэхүй олонхи болж болох боловч мөн аль нь ч олонхи болж чадахгүй дүн гарч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw