Чуулганы танилцуулга

133 албаны зөвлөлийн чиг үүрэг, олон нийтийн байгууллагын оролцооны талаар, Дөрөвдүгээр бүлэгт жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдол гаргах байгууллага, гомдлыг хянан шийдвэрлэх тухай, Тавдугаар бүлэгт Жендэрийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг, Зургаадугаар бүлэгт Жендэрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тухай болон хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгасан болно. 2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хамт Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол тус тус батлагдлаа. Харин Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаажээ. 3.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль нь дээр дурьдсан үндэслэлээр боловсруулагдсан байх бөгөөд нийгмийн бүх салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, зарчимыг баримталснаас гадна тайз дэлгэцийн болон бусад уран бүтээлд тоглох, ёс зүйн хэм хэмжээ буюу хувийн нууцыг хадгалах зэрэг ажлын шаардлагын улмаас зөвхөн нэг хүйсийн хүнийг ажиллуулах, зөвхөн нэг хүйсийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол зэрэг дагнасан үйлчилгээ үзүүлэх, оуютан, сурагчдын дотуур байр, эмнэлэг, асрамж, амралт сувилал зэрэг газарт эрэгтэй, эмэгтэй хүмүсийг хүйсээр ялган байрлуулах, орон сууц түрээслэх буюу хамтран хөлслөхөд зөвхөн аль нэг хүйсийн хүнийг сонгох, аль нэг хүйсийн гишүүнчлэл бүхий олон нийтийн байгууллага байгуулах, төрөлжсөн уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг жендэрийн ялгаварлан гадуурхалтад үл хамааруулахаар тусгаж өглөө. 4.Төрийн байгуулалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бталгаа болох төрийн алба болон улс төрийн нам дахь тэгш эрхийн баталгааг тодорхойллоо. Энэ хүрээнд тэгш эрхийн баталгааг бүрдүүлэхийн тулд өнөөгийн эрэгтэй, эмэгтэй хүний тэгш байдлын бодит үнэлэмж, түүнээс урган гарч буй аль нэг хүйсийг илүүтэйгээр дэмжих шаардлагыг үндэслэн ялгамжтай заалтуудыг ч тусгаж өглөө. Аль нэг хүйсийн төлөөллийн тэнцвэргүй байдал үүсэн нөхцөлд тусгай арга хэмжээг төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж болохоор заалаа. Улс төрийн намын өөрийн төлөөллийн байгууллагын бүрэлдэхүүнд, сонгуулийн үр дүнгээр сонгогдож, томилогддог улс төрийн албан тушаал, түүнчлэн захиргааны албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл доод тал нь 15, дээд тал нь 40-өөс доошгүй хувь байхаар тусгалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw