Чуулганы танилцуулга

150 АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫНТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх, оновчтой болгох зорилт дэвшүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг хянаж боловсронгуй болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр баталсан билээ. Нийт 337 тусгай зөвшөөрлөөс холбогдох хуульд заасан 71 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засгийн газар санал боловсруулсан, үүнээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 39 тусгай зөвшөөрөл, холбогдох бусад хуульд заасан 32 зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ. Тухайлбал, Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх тусгай зөвшөөрөл, Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Иргэний агаарын хөлгийг бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх тусгай зөвшөөрөл, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг хувиараа эрхлэх тусгай зөвшөөрөл, Ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Одон, медаль үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, Улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, Гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургуулийг байгуулах зөвшөөрөл зэрэг болно. Дээрхи хуулиудыг баталснаар Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх, оновчтой болгох зорилтууд амжилттай хэрэгжихийн зэрэгцээ, аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн байна. Төрөөс олгож байгаа тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн тоог бууруулснаар иргэд, олон нийтийн зүгээс төрд итгэх итгэл нэмэгдэж, төрийн үйл ажиллагаанд олон нийт, бизнес эрхлэгчдийн зүгээс өгөх эерэг хандлага, уур амьсгалыг бий болгоно. Түүнчлэн хууль бус буюу шаардлагагүй, аж ахуй эрхлэгчдэд хүндрэл үзүүлдэг зөвшөөрлийн тоо багасна, хувийн хэвшлийн зөвшөөрөл авах зардал тодорхой хэмжээгээр багасна, зөвшөөрөл авахтай холбогуулан шаардагдах бичиг баримтын тоо болон шат дараалал цөөрнө, зөвшөөрөл олгох хугацааг багасгаснаар төрийн үйлчилгээний үр өгөөж дээшилнэ, үйл ажиллагааны ил тод

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw