14 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хуралдаан 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 92 өдөр үргэлжилж, энэ хугацаанд 37 удаа нэгдсэн хуралдаан болов. Чуулганы нэгдсэн хуралдааныг сараар авч үзвэл: -10 дугаар сард 10 удаа, хүндэтгэлийн хуралдаан 1 удаа, нийт 47 цаг 22 минут -11 дүгээр сард 5 удаа 22 цаг 24 минут -12 дугаар сард 10 удаа 40 цаг 50 минут -01 дүгээр сард 8 удаа 33 цаг 25 минут -02 дугаар сард 3 удаа 11 цаг 43 минут хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон 160 асуудлыг 155 цаг 46 минут хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, С.Батболд, Х.Баттулга, Ц.Баярсайхан, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Дондог, Г.Занданшатар, Даш.Зоригт, С.Ламбаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, М.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар өөрсдийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар илтгэл тавьжээ. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлсэн төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг 48 гишүүн давхардсан тоогоор 137 удаа танилцуулсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн төсөл санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд хандаж 1639 асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /171/, Ц.Сэдванчиг /84/, Д.Ганхуяг /63/,Р.Раш /62/, Р.Буд /61/, Ж.Сүхбаатар /54/, Э.Бат-Үүл /53/, Д.Балдан-Очир /47/, Г.Батхүү /44/, Ц.Даваасүрэн /43/, Я.Батсуурь /40/ нар хамгийн олон асуулт тавьж, хариулт авсан байна. 2010 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 318 удаа 948 минут буюу 15 цаг 08 минут үг хэлсэн болно. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /80/, Р.Гончигдорж /48/, Ц.Сэдванчиг /34/, Э.Бат-Үүл /32/, Ж.Сүхбаатар /30/, Ц.Даваасүрэн /30/, Г.Баярсайхан /28/, Г.Батхүү /26/, Л.Гүндалай /26/, Д.Ганхуяг /24/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай”, “Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw