Чуулганы танилцуулга

20 Байнгын хорооны хуралдаанаар 9 гэрээ, конвенцийг зөвшилцөж, хурлын тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүллээ. Ажлын хэсгүүд 3 удаа, 05 цаг 25 минут хуралдсан. Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирц 52.6-94,4 хувь, дундаж ирц 62.0 хувь, хуралдаан нийт 11 цаг 10 минут үргэлжилсэн байна. 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороонд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 1077 хуудас бүхий 299 санал, албан бичиг, 573 хуудас бүхий 221 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүдэд 28287 хуудас материалыг хувилж, 33 удаа тараасан байна. Хоёр. Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо Тус Байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд Ан агнуурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, ”Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслүүдийг /Байгаль орчин, хөдөө аж ахуйн хэсэг/ хэлэлцүүлж батлуулахад Байнгын хороо анхаарлаа хандуулан ажиллаа. Чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд санаачлагчдаас өргөн баригдсан хууль, шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, батлагдсан хуулиудыг сурталчлах чиглэлээр тодорхой график төлөвлөгөө гарган ажиллав. 1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан талаар Чуулганы хугацаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр дараахь Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүд өргөн баригдаж хэлэлцсэн байна. 1. Ан агнуурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр,ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw