Чуулганы танилцуулга

34 2. Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд орон нутгийн бие даасан байдал, санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн хүрэлцээг нэмэгдүүлэх, төсвийн зохицуулалт, харилцааг хэт төвлөрсөн бус орон нутагт шилжүүлэх шинэчлэлийг хэрхэн хууль эрх зүйн шинэчлэлд тусгах талаар орон нутгийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг оролцуулсан семинар, уулзалт ярилцлагыг Төрийн ордонд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав. Монгол Улсад төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах, төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон асуудлыг 2003 оноос Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг 2002 оноос Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж ирсэн. Монгол Улсын Их Хурлаар 2009 онд “Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их хурлын 38 дугаар тогтоолоор “Төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох” гэсэн шаардлагын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудыг шинэчлэн найруулах талаар тусгалаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн төвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үндсэн үзэл санааг өөрчлөхгүйгээр төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж засаж сайжруулах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа болон шинээр хуульчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай зарим харилцааг хуулийн төсөлд тусгажээ. Семинарт Сангийн сайд, Өвөрхангай аймгийн иргэдийн хурлын дарга н.Тогтохсүрэн, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд Орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгааг зохистой зохицуулах; Орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зайлшгүй шаардлага, ойрын жилүүдэд ч энэ зарчмыг хадгалах нь үр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw