79 холбогдсон асуудлаар 35, гэмт хэрэг, сахилга дэг журамтай холбогдсон асуудлаар 2, бусад асуудлаар санал 9, 188 хүсэлт тус тус ирүүлсэн байна. Улсын Их Хурал түүний Тамгын газарт ирүүлсэн захидлыг агуулгын хувьд ангилж үзвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх болон шинээр боловсруулан гаргах хууль, одоо мөрдөж байгаа зарим хуулиудыг өөрчлөн боловсронгуй болгох, батлан гаргасан хуулийн биелэлтэнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах, улс орны өнөөгийн байдал болон ард түмний ажил, амьдрал ялангуяа бараа таваарын үнийн хэт хөөрөгдөл, мөнгөний уналтыг зогсоох, нийгэмд ядуурал ихэсч байгаа болон хуулийн байгууллагын үйл ажиллагаа, хууль ёсыг сахин биелүүлэх, цагаатгалын нөхөн олговор авах асуудалтай холбогдсон саналууд болон иргэд, сонгогчдын хувийн амьдралтай холбоотой санал, хүсэлтүүд дийлэнх хувийг эзэлж байна. Иргэдийн захидлаар буюу цахим сүлжээгээр ирүүлсэн ажил хэргийн шинж чанартай санал, зөвлөмж, санаачилгыг тухай бүрт нь Улсын Их Хурлын удирдлага, Байнгын хороод болон холбогдох хэлтэс, албадад хүргүүлж биелэлтэнд нь хяналт тавьж ажиллав. Иргэд, сонгогчдоос энэ хугацаанд хүлээн авсан нийт захидлын 563 буюу 60 хувь нь нийслэл, түүний дүүргийн, 367 буюу 40 хувь нь хөдөө, орон нутгийн иргэдээс ирсэн байна. Иргэд, сонгогчдоос захидлаар ирүүлсэн санал, хүсэлт, зөвлөмж бүхий захидлыг Байнгын хороодын эрхлэх асуудлыг чиглэлээр ангилбал: УИХ-ын дарга, дэд дарга нарт 128 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд 104 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 83 Нийгмийн бодлого,боловсрол соёл,шинжлэх ухааны байнгын хороонд 144 Төрийн байгуулалтын байнгын хороонд 79 Төсвийн байнгын хороонд 120 Хууль зүйн байнгын хороонд 117 Эдийн засгийн байнгын хороонд 92 Улсын Их Хурлын Тамгын газарт 63 захидал тус тус хүлээн авч шийдвэрлэсэн байна. 4.3. Хууль, тогтоолын төсөлд олон нийтийн өгсөн санал Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой санал: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж Монголын парламентын тогтолцоог Ардын Их Хурал, Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтайгаар өөрчилж шинэчлэх, УБХ-ыг чадварлаг, мэргэжсэн цөөхөн гишүүдээр бүрдүүлж, АИХ-аас Байнгын хороодыг цомхон аппараттайгаар төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор томилж ажиллуулах, АИХ-ын бусад гишүүд байнгын бус, жилд 1-2 удаа цуглаж Засгийн газрын тайлан хэлэлцэж дүгнээд тухайн жилийн төсвийг баталж өгдөг байвал зохимжтой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw