Чуулганы танилцуулга

163 Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Манай улс 2008 онд банкны салбар хямралд орсонтой холбоотойгоор харилцах, хадгаламжийг төрөөс батлан даасан. Энэ нь зах зээлд оролцогчдод буруу сэдэл төрүүлж, төсөвт алдагдал учруулж болзошгүй байдлыг үүсгэж байгаа тул хадгаламжийн баталгааг хадгаламжийн даатгалаар солих шаардлага тулгарч байна. Холбогдох байгууллагуудаас хадгаламжийн даатгалын хуулийн төслийг боловсруулсан боловч хадгаламжийн даатгалын тогтолцоог нарийн, сайн боловсруулахгүй бол сөрөг нөлөө ихтэй байдаг нь олон улсын туршлагаас харагддаг. Банкнаас бусад санхүүгийн байгууллагыг хадгаламжийн даатгалд хамруулах эсэх, хадгаламжийн даатгалын шимтгэлийг банкны санхүүгийн чадвараас хамааруулан тогтоох, даатгагдах хадгаламжийн хэмжээнд дээд хязгаар тавих, нэг хадгаламж эзэмшигчийн олон банкин дахь хадгаламжийг нэгтгэж тооцдог байх, хувийн хэвшлийн банкинд тавих хяналтыг нэмэгдүүлэх, банкны ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлыг шийдэх юм. Төв банкны бусад үйл ажиллагааны хүрээнд дараахь бодлогыг хэрэгжүүлнэ 1 Монгол Улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг хийхээр Монголбанк төлөвлөж байгаа юм. Үүнд: “Монгол улсын төлбөр тооцооны систем, цахим төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгөний тухай хууль”-ийн төслийг боловсруулж батлуулах; Ингэснээр төлбөрийн системийн оператор, оролцогч, цахим төлбөрийн хэрэгсэл гаргагчдын эрх, үүрэг тодорхой болж, тэдгээрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэг хуульчлагдана. Гэнэтийн осол, гамшиг болон бусад давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны “Банксүлжээ” системийн хэвийн ажиллагаанд саатал үүсвэл ажиллагааг нь нөөц төв дээр шилжүүлэн, нийт оролцогчидтой холбогдон ажиллах нөхцөл бүрдүүлэх; Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоог улам боловсронгуй, түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс банкуудтай хамтран банк хоорондын бага дүнтэй гүйлгээг онлайн горимд үе шаттайгаар шилжүүлэх; Бэлэн бус төлбөр тооцоонд картын хэрэглээг дэмжин банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээг өргөтгөн хамрах гүйлгээний нэр төрлийг (банк хоорондын шилжүүлэг хийх, сүүлийн гүйлгээг харах гэх мэт) нэмэгдүүлэх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw