5 Олон нийтийн зүгээс хурц хурц шүүмжлэл гарч, шаардлага өндөр тавих болсон нь бүтээн байгуулалтын ажил цар хүрээгээ тэлж, шийдвэрлэх асуудал олширон, хөгжлийн хурдыг түргэтгэх гэсэн нийгмийн өрнүүн сэтгэлгээтэй холбоотой юм. Шүүмжлэл, шаардлага нь хууль тогтоох үйл ажиллагаандаа оновчтой бодлого боловсруулах, ур ухаан гарган ажиллахыг бидэнд бас анхааруулж буй хэрэг ээ. Улсын Их Хурал энэ намрын чуулганаар сонгуулийн хуулийг шинэчилсэн найруулгаар батлах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын хууль, халамжийн болон даатгалын, эрүүл мэндийн, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон бодлого, эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллах болно. Өнгөрсөн чуулгануудаар бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал”, “Шинэ бүтээн байгуулалт”, Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэн, улс орноо санхүү эдийн засгийг хямралаас гэтэлгэн, бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөгийн Улсын Их Хурал, түүний гишүүд бид хамгийн өгөөжтэй, түүхэн чухал бодлого шийдэлд хүргэх цар хүрээтэй ажлын эхлэлийг тавьж байна, тавих ч ёстой. Энэ бүхэн маань ирээдүйд үлэмжхэн үр дүнд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw