Чуулганы танилцуулга

126 үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч тулгамдсан олон асуудал бодитой байсаар байгаа тул ирэх онд 79.0 тэрбум төгрөгийг нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтад зарцуулах эрхийг олгож байгаа төдийгүй орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж аймаг тус бүрт улсын төсвөөс дунджаар 800.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тооцлоо. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор: - Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2011 онд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг жилдээ нийт 252 мянган төгрөг олгох, - Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 165,000 оюутны 2010 - 2011 оны сургалтын төлбөрөөс оюутан тус бүрт 500 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох, - Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүх иргэдийг заавал даатгалд хамруулах чиглэлээр одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 344.4 мянган иргэний 4.5 жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 9.3 тэрбум төгрөгийг олгох, - Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг 1,356 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөд 10.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгасан. Төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд - Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудын төсөл Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. - Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw