Чуулганы танилцуулга

123 Түүнчлэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үрэгдсэн, гэмтсэн баримт бичгийг дахин олгох, өвлүүлэгчид эд хөрөнгө, хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, мэргэжлийн техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага байгуулах зэрэг 10 гаруй нэр төрлийн үйлчилгээнд тэмдэгтийн хураамж авахгүй байхаар хуульчиллаа. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд ногдуулах хураамжийг энэ хуулиар тогтоохоор хуульчилсан нь төрийн үйлчилгээгээр авдаг аливаа төрлийн хураамжийг энэ хуулиар ил тод, тодорхой болгож, тэмдэгтийн хураамжийн хэлбэрээр Засгийн газар, түүний харьяа байгууллагууд давхар хураамж тогтоохгүй байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw