Чуулганы танилцуулга

168 “ТӨРИЙН ӨМЧӨӨС ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН 73 ДУГААР ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг баталсан. Баянхонгор аймгийн Шүүх, Прокурорын газар нь нэгдсэн конторын барилгатай болсонтой холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хуучин конторын барилгыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газар дэмжиж уг барилгыг “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд усан бассейний зориулалтаар, бусад барилгуудыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах хүсэлтийг Баянхонгор аймгийн Засаг даргаас гаргасан, мөн Увс аймагт Нийгмийн даатгалын хэлтсийн конторын шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан хуучин Нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг нэг цэгийн үйлчилгээний зориулалтаар ашиглах хүсэлтийг Увс аймгийн Засаг дарга гаргасантай холбогдуулан дээрх эд хөрөнгийг төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн болно. Баянхонгор, Увс аймгийн дээрх барилга, эд хөрөнгө нь 1,262,510.8 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Уг тогтоол батлагдсанаар төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд шилжүүлж байгаа барилга байгууламжийг тухайн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн өмчит байгууллагуудад хариуцуулан эзэмшүүлснээр данс бүртгэлийг хөтлөх, эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт сайжирна гэж үзсэн болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Нарантуяа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw