Чуулганы танилцуулга

41 Тусгай хяналтын дэд хороо: “Гүйцэтгэх ажлын тухай хууль”-ийн хэрэгжилт, гүйцэтгэх ажил явуулахад тулгарч буй асуудал, бодит нөхцөл байдалтай танилцах, энэхүү үйл ажиллагааны хүрээнд илэрч байгаа зөрчил, гүйцэтгэх ажил эрхэлж буй байгууллагуудад гарч байгаа дутагдал, төсвийн зарцуулалтын тайлан мэдээ, дэд хороонд ирүүлсэн мэдээлэл гомдлыг шалгах, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллийн статистик бүртгэл зэргийг эдгээр 6 байгууллагад /Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Хилийн тагнуулын газар, Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГ, Авилгатай тэмцэх газар/ шалгах талаар дэд хорооны тогтоол гаргаж, хяналт шалгалт хийн ажилласан. Мөн дээрхи байгууллагуудад Үндэсний аудитын газраар аудит хийлгэн дүнг дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Дэд хороо 4 удаа хаалттай хуралдахдаа дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо: Дэд хороо Монгол Улсын 2011 оны төсвийн төсөлд өгөх ҮАГ-ын санал, танилцуулгыг сонсон Төсвийн байнгын хороонд уламжилсан. Мөн МУ-ын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хүний эрхийн дэд хороо: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 2008 оны илтгэлийн нэгдүгээр бүлгийг дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэн тогтоол гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний болон Иргэний нийгмийн илтгэлийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар дэд хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэв. Зарим иргэнээс Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн хүний эрхийн зөрчлийн талаархи гомдол, мэдээллийн тухай асуудлыг дэд хорооны хурлаар хэлэлцэж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллахаар тогтож, тогтоол гаргав. Хүний эрхийн Үндэсний комиссын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль дахь Хүний эрхийн дэд хороотой холбогдол бүхий зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Хүний эрхийг хамгаалах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw