87 шилдгийн шилдэг байх юм бол тусгай шалгуур, аргачлалаар тодорхойлж Нобелийн, Оскарийн шагналд нэр дэвшүүлж болно, - Төр захиргааны бүх шатны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн, хариуцлагыг бууруулж сулруулж байгаа нэг хүчин зүйл бол хэл ярианы соёл юм. Жишээ нь: “Ойлгож байна” гэдэг үгийг ярианыхаа талаас доошгүйд хэрэглэж байгаа хүнийг сонсоход энэ дарга түшээ үнэхээр юм мэддэггүйгээс гадна төр засаг төлөөлж байгаа атлаа хэн нэгний хэлсэн үгийг өөрөө мэдэхгүй бусдад дамжуулж байгаа юм шиг сонсогддог. Иймээс төр засгийн төлөөний хүний үг тэдгээрийг төлөөлсөн оновчтой байж хэмээнэ үр дүнтэй болдогийг эрх биш болгооцгоох буйзаа. Оновчтой үнэн, цаг хугацаагаа олсон үг төр засгийн шийдвэрийг хүчтэй болгож хүмүүст хүрэхэд тус үзүүлнэ, - Захиргааны орон тоо маш замбраагүй өсөж байна. Улсын төсөв ч мөн суга өслөө. Хэрэгтэй, хэрэггүй сул орон тоо гаргаж цалинжуулна гэдэг хүмүүсийг амар хялбар аргаар амьдрах зам руу уруу татсан маш муу ажил. Одоо юм хийж бүтээдэг хүмүүс хэрэгтэй байна, - Манай улсын засаг захиргааны тогтолцоо нүсэр том байна, олон яам агентлаг, орон нутагт олон аймаг, сум, багтай байна, үүнээс болж мэдлэг чадваргүй төрийн албан хаагчид олширсноос төрийн албаны нэр хүнд унаж байна, - Ажлын байрны тухай олон жил ярьсан ч бүтэлтэй дайчин байдлаар асуудлыг шийдэж чадахгүй байна. Ажлын байр байсан ч түүнийг голдог, цалин хөлс нь чамлалттай. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмж туйлын дорой байгаатай холбоотой. Энэ талаар эргэлт хийх цаг болсон, - Монгол оронд ажилгүйчүүд олширч, архин далайд живэгсэд газар авч үндэсний аюулгүй байдалд тулж очих боллоо. Ажилгүй гэдгээр түрий барьж, амандаа ойртсон архиар угжуулж, адаг сүүлд нь арчаагүй нэгэн болон үлдэгсэд айл бүхэнд бий болж, амар амгалан байдлыг алдагдуулагсад гэрээр дүүрч байна. Архинд донтогсод амиа хорлох нь нэмэгдэж, айл өрх бутарч сарних нь нэмэгдэж, алдрай бяцхан үрсүүд айж сандран зугатах нь олширч ахуй төрийн энэрлийг нэхэж байна, - Дэлхийн дулаарал, эргэлт буцалтгүйн ирмэгт тулж ирлээ гэдэгт эрдэмтэд санаа зовон одоохон ард түмнээрээ тэмцэхгүй бол оройтож болзошгүйг дэлхий нийтэд анхааруулсаныг Америкийн тэр бумтан 38 хүн насаараа хураасан хөрөнгө мөнгөнийхөө тал хувь 495,0 тэрбум доллараа байгаль эхээ хамгаалахад хандив өргөж, дэлхий нийтийг уриалж байна. Эрдэмтэд ирэх зун өшөө их халахыг олж харсан учир хорвоогийн хүн ард хүнсний хомсдолд орох магадлал бий болох тул төр ирэх зуны ургац, хэдий хир авахыг өнөөдрөөс төсөөлөн бодож, хүнээ хямралд оруулахгүйн тулд тодорхой бодлого барих нь зөв. Хорвоог хол харж, хөрсөн доор их баялагтай байтлаа хоосон хоцроход гайхах юмгүй хуваагаад идье. Хорвоо дэндүү түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгааг бодолцох хэрэгтэй. Газрын гадаргын усны хагалбарын ихэнх нь гадагшаа урсдаг, гүний усны 50%-ийг Таван толгой, Оюу толгойн уурхайд ашиглана. Ирээдүйн усны тухай өнөөдрөөс эхлэн анхааралдаа авмаар байна. Алаг дэлхий дулаарлаас болж усаар дүүрэхэд алга дарам хуурай газар ганцхан Монгол оронд үлдэх түүхтэй, - Таван толгойн ордыг төр 100% эзэмших хувилбарыг Засгийн Газар баримталж буй нь монгол хүн бүр өмчтэй гэх итгэлийг төрүүлж байна. Гэтэл Таван толгойн тодорхой нэг хэсгийг эзэмшихийг ЗГ-т санал болгож байгаа хүмүүст
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw