Чуулганы танилцуулга

31 Найм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 1993 онд батлагдан мөрдөгдсөнөөс нийгмийн хөгжлийг дагаад улсын тэмдэгтийн хураамж тогтоох шаардлага бүхий үйл ажиллагаанууд шинээр бий болсон, мөн зарим салбарын онцлогийг харгалзан хуулиар зохицуулах шаардлага гарсантай холбогдуулан энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан юм. Төслийг хэлэлцэх явцад төсөл санаачлагчийн өргөн барьсан хувилбарт зохих өөрчлөлтүүдийг оруулж, иргэдийн бүртгэлтэй холбоотой хураамжуудын хувь хэмжээг зохих хэмжээгээр бууруулж, харин тодорхой ажил үйлчилгээнд тухайлбал, иргэдийн эрүүл мэнд, нийгэмд хор хохирол учруулж болзошгүй, гэмт хэрэг үүсэх шалтгааныг бий болгож байгаа тамхи, согтууруулах ундаа худалдан борлуулах болон согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлсний төлөө, мөн ашигт малтмал хайх, олборлохтой холбоотой үйлчилгээнд төлөх хураамжуудын хэмжээг нэмэх нь зүйтэй гэсэн бодлогыг Байнгын хорооны зүгээс баримталсан. Ингэснээр бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хариуцлагатай байх зарчим үйлчлэх юм. Энэ хууль батлагдсанаар Улсын тэмдэгтийн хураамжийн дагуу улсын төсөвт 22.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого улсын төсөвт нэмж төвлөрөх юм. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзлээ. Ес. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Архидан согтуурах, мансуурахтай тэмцэхэд тусгай хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүднээс Архидан согтуурах, мансуурахтай тэмцэх санг Засгийн газрын тусгай санд нэмж өлгөө. Ингэхдээ энэ сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, иргэдийн хандив, зээлээс гадна согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдүүлэхээр эрх зүйн зохицуулалт хийв. Арав. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн талаар: Энэ хуулийг баталснаар газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо боловсруулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр болов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw