Чуулганы танилцуулга

124 МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд дараах өөрчлөлт гарсан байна. Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,284.2 тэрбум төгрөг байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 3,954.9 тэрбум төгрөг байсныг 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал -1.3 хувиар нэмэгдлээ. Улсын төсвийн 2011 оны тэнцвэржүүлсэн орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийн орлогын дүнгээс 38.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 2,785.9 тэрбум төгрөгт төлөвлөгдөн өргөн барьсан төсвийн төслөөс 106.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 68.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2011 оны төсвийн төслийн II хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбум төгрөгт хүрч, Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэв. Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт төлөвлөгдөн Хүний хөгжил сангийн нийт алдагдал 504.0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоо гаржээ. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн халамжийн томоохон зорилтуудыг тусгасан, иргэд хоршиж өрхийн орлого, амжиргаагаа дээшлүүлэх чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрт 27,9 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас олгох бэлэн мөнгийг жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр бөөнөөр авах боломж бий болгосон, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг 27.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, Сум хөгжүүлэх сангийн сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw