Чуулганы танилцуулга

135 НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь буюу 1.2 сая хүн амьдардаг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэн өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрч иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулж байна. Хүйтний улиралд түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй утаан манан буюу тоосонцор, хүхэрлэг хий зэрэг хорт бодисын агууламж Агаарын чанарын стандартаас 10-20 дахин хэтэрч байнга бохирдолтой байна. Ийнхүү Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хүн амын эрүүл мэнд, удмын санд аюул занал учруулж байна гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хойшлуулшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог байгуулагдах нөхцөл бүрдсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дараахь үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр хуульд тусгагдсан. 1.Эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх; 2.Нийслэлийн гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах; 3.Гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх; 4.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачлага гаргасан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх; 5.Гэр хорооллын айл өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх; 6.Орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг олгож айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутаг рүү шилжих таатай нөхцөл бүрдүүлэх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw