Чуулганы танилцуулга

101  Б.Буяндэлгэр- “Бэлчээрийн тухай” хуулиийн төсөлд дүгнэлт, зөвлөмж гаргах ажлын хэсэгт орж ажилласан. Бусад ажил 2010 оны намрын чуулганы хугацаанд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиосон онцлогтой жил байлаа. Ой угтсан арга хэмжээний хүрээнд:  Тус төвийн судлаачид Дэлхийн улс орнуудын төрийн байгуулал, парламентын тогтолцооны талаар судалгаа хийж, хураангуй лавлах ном бүтээх санаачлага гарган УИХ-ын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хэвлүүлэн гаргав. Агуулгын хувьд тус лавлах ном нь дэлхийн 193 орны мэдээлэл, төрийн байгуулал, засаглалын тогтолцоо, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан нь судалгааны хэрэглэгдэхүйн болохуйц чансаатай томоохон бүтээл боллоо.  Мөн тус төв нь “Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол-практикийн бага хурлыг хариуцан зохион байгуулав. 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан уг хуралдаанд УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Парламент ба төрийн институт хоорондын харилцаа”, УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Монгол Улсын парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал”, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Монгол Улсын парламентын түүхэн хөгжил”, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Парламентын үйл ажиллагаанд Тамгын газрын үүрэг”, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимэд “Парламентын хяналтын зарим асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлж хурлыг УИХ-ын ТББх-ны дарга Ө.Энхтүвшин удирдан явуулав. Хурлын бэлтгэл ажлын явцад тус төвийн судлаачид илтгэлийн сэдэвт холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэж илтгэл бэлтгэх ажиллагаанд оролцов.  УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Судалгааны албанаас зохион байгуулсан Азийн орнуудын судалгааны албадын олон улсын семинарт амжилттай оролцов. Семинарын үеэр Азийн орнуудын ижил түвшний парламентын судалгааны албадтай туршлага солилцож БНСУ болон Монгол улсын параментын Судалгааны алба хооронд хамтран ажиллах санамж бичигт тус төвийн дарга Ц.Норовдондог гарын үсэг зурав. Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах бүх шатанд УИХ-ын гишүүд судалгаа, тооцоонд үндэслэсэн өргөн хүрээтэй мэдээллээр хангагдах шаардлагатай байгааг харгалзан тус төвийн судалгаанууд бусад орнуудын туршлага, олон улсын эрх зүйн зохицуулалтын нийтлэг стандарт, онол, практик зэргийг харьцуулан судлах, хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагаврыг судалж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбарыг дэвшүүлэн гаргах зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог юм. Мөн бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийх, хэвлэлийн нийтлэлүүдэд агуулгын дүн шинжилгээ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw