166 доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох заалтыг нэмж тусгав. Хоёр хөршийн талаарх 1994 оны Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэвээр үлдээж, дараагийн чиглэлд “гуравдагч хөрш” гэсэн нэр томьёог ил гаргаж, энд зөвхөн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Туркийг нэрлэж, бусадтай нь “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тодорхойллоо. Дөрөв. Эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилгыг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж өөрчлөн найрууллаа. Мөн эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн томоохон нэгж байгуулах, концесс олгох, дэд бүтэц шинээр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх төсөл, арга хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцүүлэн хэрэгжүүлэх заалтыг өөрчлсөн болно. Эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын хэмжээг өсгөхийг дэмжих заалтуудыг оруулав. Түүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг аль болох бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх заалт нэмлээ. Гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөл олох, хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах зэргээр өөрийн бараа, бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн хамт гадаадад хөрөнгө оруулах боломж бүрдүүлэхийг эрмэлзэх, уул уурхайн нөөц баялгийг ашиглахдаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад онцлон анхаарч, “ногоон” “цэнхэр” эдийн засгийг дэмжин хөгжүүлэхийг эрмэлзэх, далайд гарцгүй хөгжиж буй улсуудын эрх ашгийг НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаар тусгалаа. Тав. Шинжлэх ухаан-технологийн болон соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын хэсгүүдэд найруулгын өөрчлөлт оруулсан төдийгүй эдгээр салбарт орчин үед Монгол Улсын өмнө тавигдаж буй зорилт, шаардлагуудыг олон улсын хэмжээнд тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулан зохицуулахаар болсон. Зургаа. Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг тодорхойлж, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах зорилт, зорилго, чиглэлийг тусгасан шинэ бүлгийг нэмж орууллаа. Долоо. гадаад бодлогын үзэл баримтлалд Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг тодорхойлсон бүлгийг шинээр нэмж оруулсан болно. Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw