16 2.2 Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаархи мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод нь өргөн мэдүүлэгдсэн хууль, шийдвэрийн төсөл болон бусад асуудлыг тогтоосон хугацаанд нь хэлэлцэн санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаа. Улсын Их Хурлын Байнгын хороод 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 120 удаа хуралдаж, 197 хууль тогтоомжийн төсөл болон холбогдох бусад асуудлыг хэлэлцжээ. Чуулганы хугацаанд байнгын хорооны тогтоол 71-ийг баталсны дээр 161 санал, дүгнэлт бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 61 ажлын хэсэг 122 удаа хуралдаж өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн талаар тодорхой саналууд гарган хэлэлцүүлсэн байна. Иргэдээс 420 өргөдөл, хүсэлт, байгууллага, аж ахуйн нэгжээс 1408 санал, албан бичиг нийт 1828 материал ирүүлснийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн. Нэг. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Тус байнгын хороо нь Улсын Их Хурлын 2010 намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зарим төлөөлөгчтэй уулзан хамтын ажиллагааны чиглэл бодлогоо тодорхойлох, хуулийн хэрэгжилтийг шалгаж, танилцах чиглэлээр ажиллаж байна. 1.Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан mалаар Дараахь олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрийн төслүүдийг соёрхон батлуулсан. Үүнд: 1. Монгол, Хятадын хилийн дэглэмжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 2. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл; 3. Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай Дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 4. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw