35 дүнтэй байж болох ч улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх талаар асуудал хөндсөн болно. 3.Бусад ажлын талаар: “МИАТ” ХК-д нийлүүлж буй шатах тослох материалын тендер шалгаруулалтын үр дүн, үр нөлөө сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан, “Утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүн” сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсов. Түүнчлэн 2008 оноос хойш Засгийн газраас гаргасан бонд, түүний эргэн төлөлтийн талаархи Сангийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөв. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн нэгдүгээр үе шатны төслийн хэрэгжилтийн байдлыг шалгаж танилцсан Ажлын хэсгийн дүнгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанаар сонсч, Байнгын хорооны саналыг АБГББХ-нд албан тоотоор хүргүүллээ. “Тогтвортой амьжиргаа-II” төслийн 2009, 2010 оны жилийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. Уг төслийн хэрэгжилтийн байдлыг УИХ-ын гишүүд орон нутагт ажиллахдаа биечлэн танилцахаар болов. Зургаа. Хууль зүйн байнгын хороо Хууль зүйн байнгын хороо нийт 19 удаа, дунджаар 75.0 хувийн ирцтэй, 23.30 цаг хуралдаж нийт 34 асуудал хэлэлцсэнээс 17 хууль, 14 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцжээ. Эдгээрээс 25 санал, дүгнэлт, ажлын хэсгийн 8 танилцуулга, 43 саналын томъёоллыг бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо нийт 7 тогтоол баталж хэрэгжилтийг хянан ажиллаж байна. Хууль зүйн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд нийт 3 хуулийн төсөл, 14 тогтоолын төслийг тус тус хэлэлцэн батлав. Байнгын болон Дэд хорооны тогтоолоор 9 Ажлын хэсгийг шинээр байгуулсан бөгөөд Ажлын хэсэг нийт 32 удаа хуралдав. Тус хороо нь Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 15
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw