Чуулганы танилцуулга

91 - АНДПЧ-нд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн тэргүүн нар АНДП-ын 19 дүгээр чуулганы Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхав. - АНДП-ын чуулганы эхний хуралдаанаар Гүйцэтгэх Хорооны илтгэлийг баталлаа. Ази-Номхон далайн Улс төр, аюулгүй байдлын асуудлаархи нэгдүгээр бүгд хурлаар төлөөлөгчид бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийн дэлгэрэлт, терроризм, мансууруулах бодисын наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Солонгосын хойгийн байдал, Ойрхи Дорнодын энх тайвны үйл явц зэрэг олон улсын тулгамдсан чухал асуудлуудаар өргөн хүрээнд яриа, хэлэлцээ өрнүүлж илтгэл тавьж санал солилцон дараах сэдвүүдээр тогтоолын төслүүд өргөн барьсан. Үүнд: Бирм дахь Ардчилал /Канад/, Хойд Солонгосын байдал /Канад/, Ази, Номхон далайн орнуудын улс төр, аюулгүй байдлын тухай /Чили/, Палестинд энх тайвныг тогтоох болон Палестинчуудын эрхийг дэмжих нь /Индонези/, Хойд-Өмнөд Солонгосын харилцааг зохицуулан эвлэрүүлэх нь /Индонези/, Солонгосын хойгийн байдал /Япон/, Ойрхи Дорнодын үйл явц /Япон/, Хүний наймаа /Мексик/, Ази, Номхон далайн бүс нутаг дахь үй олноор хөнөөх зэвсгийн дэлгэрэлт /Мексик/, Бүс нутгийн аюулгүй байдал /Мексик/, Терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа болон зохион байгуулалтай гэмт хэргийн эсрэг тэмцэх нь /ОХУ/, Ази, Номхон далайн орнуудын улс төр, аюулгүй байдлын асуудлууд /ОХУ/, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал ба Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх нь /БНСУ/ зэрэг тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. - Нэгдүгээр бүгд хурлыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар даргалан явууллаа. - Ази-Номхон далайн эдийн засаг, худалдааны асуудлаарх хоёрдугаар бүгд хурал 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө эхэлж төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Москва хотын Домодедово нисэх онгоцны буудалд террорист халдлагын улмаас нас барагсад, тэдний ар гэрийнхэнд эмгэлэн илэрхийлэн дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг АНДПЧ-ны гишүүн орнууд хамтдаа буруушаахын илэрхийлэл болгон нэг минут дуугүй зогсон эмгэнэл илэрхийлэв. - Төлөөлөгчид Япон Улсаас тавьсан Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны талаархи /АПЕК/ 2010 илтгэл, дэлхийн эдийн засгийн байдал, нүүрлээд байгаа санхүү, эдийн засаг хямралыг даван туулахад парламентуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааг эрчимжүүлэх зэрэг сэдвээр идэвхтэй яриа, хэлэлцээ өрнүүлж илтгэл тавьлаа. Дээрхи асуудлаар холбогдох тогтоолын төслүүдийг дараахь орнууд өргөн барьсан. Иргэдийн шилжилт хөдөлгөөн /Канад/, Ази-Номхон далайн эдийн засаг, худалдааны асуудлууд /Чили/, Дэлхийн санхүүгийн хямралын үзүүлэх нөлөөг сааруулах болон хөгжил цэцэглэлтэд хүрэхэд чиглэсэн эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх нь /Индонези/, Эдийн засаг, худалдааны асуудлууд /Япон/, Цаг уурын өөрчлөлтийн уршгаар Ази, Номхон далайн бүс нутагт үүссэн хүнсний хямрал /Мексик/, Олон Улсын санхүүгийн хямрал ба Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засагт үзүүлж буй түүний нөлөө /Мексик/, Эрчим хүчний аюулгүй байдал /Монгол/, Ази, Номхон далайн бүс нутгийн хүнсний аюулгүй байдал /Монгол/, Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw