164 2 Монголбанк мөнгөний бодлого, арга хэрэгслүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах замаар Төв банкны хариуцлагыг дээшлүүлнэ. Мөнгөний бодлогын зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүнг тогтмол тайлбарлан таниулж иргэд, олон нийтийн зүгээс түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Монголбанк 2010 оны 5 дугаар сараас мөрдөж байгаа: “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах журам”-ын дагуу мөнгөний бодлого, Төв банкны үйл ажиллагааны тухай тогтмол давтамжтайгаар олон нийтэд мэдээлж байна. Үүний дүнд санхүүгийн захын тодорхойгүй байдал багасч, улмаар эрсдэлийг бууруулан, инфляци, ханшийн хүлээлтийг удирдах боломжийг бүрдүүлж байна. Цаашид Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эерэг төдийгүй сөрөг нөлөөг олон нийтэд тайлбарлаж, мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорино. Монголбанк олон нийттэй харилцах харилцааг дэлхийн төв банкуудын жишигт ойртуулахын тулд ОУВС-гийн “Ил тод байдлын зарчмууд”-ыг дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьж ажиллах болно. Эрх зүй, хууль тогтоомжийн Хэлтсийн ахлах зөвлөх Г.Цэрэндулам
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw