122 улсын тэмдэгтийн хураамжийг ногдуулахаар хуулийн үйлчлэх хүрээ хязгаарыг тогтоолоо. 2. Тэмдэгтийн хураамжийн хэмжээнд цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан зохих өөрчлөлтийг оруулсан бөгөөд ингэхдээ аж ахуй эрхлэгчдэд тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын аливаа дарамт үүсгэхгүй байх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байх, өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримталсан. Тухайлбал иргэний гэр бүлийн бүртгэлийн үйлчилгээнд олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээ 220-440 төгрөг, иргэний үнэмлэх олгох үйлчилгээнд 3 300 төгрөг авахаар, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээнд 2 500-5 000 төгрөг, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх үйлчилгээнд 10 000-35 000 төгрөг тус тус тогтоолоо. 3. Хуулиар тогтоосон бүх төрлийн тусгай зөвшөөрөл олгоход ногдуулах тэмдэгтийн хураамжийн хэмжээг үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний төрлөөс хамааруулан ялгавартай тогтоосон. Энэ хуулиар бусад 51 хуульд тусгагдсан 701 төрлийн төрийн үйлчилгээнд тэмдэгтийн хураамжийг авахаар тогтоолоо. Тухайлбал: Банкны үйл ажиллагаа эрхлэхэд 45 000-1 200 000 төгрөг, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 30 00075 000 000 Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгоход 65 000-465 000 төгрөг Ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд 50 000-7 000 000 төгрөг Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд 4 000 000-100 000 000 төгрөг, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000-12 000 000 төгрөг Авто зам, авто замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000-20 000 000 төгрөг Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээг шинээр олгоход иргэнд 6 000-20 000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагад 10 000-70 000 төгрөг байхаар тус тус тогтоолоо. 4. Хуулиар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлийг заалаа. Үүнд: Тэтгэвэр, тэтгэмж, патент, зохиогчийн эрхтэй холбогдсон, төсвийн байгууллагаас гаргасан нэхэмжлэл, шүүхийн зардал төлөхөөс чөлөөлсөн иргэний нэхэмжлэл, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл зэрэг шүүхэд гаргасан зарим төрлийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөллөө. Гадаадын иргэнд олгох зарим төрлийн визийг хураамжаас чөлөөлөх, эсхүл хөнгөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг, Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэнийг, гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүнийг визийн хураамжаас чөлөөллөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw