Чуулганы танилцуулга

13 өртөг зардлыг хямдруулах, нүүрс боловсруулж ашиглах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт даалгав. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өртөг, зардлыг хямдруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануур болон бусад нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулах, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг 3, 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх замаар шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцох, түүнээс дээшхи хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох, тэдгээрт чадлын тариф нэвтрүүлж, улмаар 2014 оноос эхлэн зах зээлийн зарчимд шилжүүлэн ажиллуулах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор экологийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэх, экологийн эмзэг орчин бүхий унаган байгалиа хамгаалах зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумын хэсгийг дамнан орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумын нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авахаар болов. Улсын Их Хурлын тогтоолд тусгагдсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал хангагдах, байгалийн унаган төрх, сонин тогтоц, ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний түшиц газар болгох, байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх замаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзлээ. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw