36 гишүүдээс өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдах 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нарын 3 гишүүдээс өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төсөл санаачлагчдийн зөвшөөрснөөр дээрх төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулав. Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр соёрхон баталсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны хооронд байгуулсан "Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ", "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем" төслүүдийн зээлийн гэрээний болон Дархан-Уул аймгийн Дархан сумын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зөрчлийг арилгахаар хэрэгжүүлж буй хяналтын камер суурилуулах төслийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газарт очиж төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, тэдгээр байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Цагдан хорих төв, хорих ангиудын үйл ажиллагаатай танилцав. Хууль зүйн байнгын хорооны дарга эрхлэх асуудлын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөх шинжээч Фоедро Троер, Арвенде Самбэ нар "НҮБ-ын Авлигын эсрэг Конвенци"-ийн хэрэгжилт, дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, Олон улсын нотариатчдын холбооны гадаад харилцааны зөвлөх Марелиз Эбрард, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Отгонбаяр нарыг Төрийн ордонд хүлээн авч санал бодлоо солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны албан хаагчид 2010.10.15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 403 дугаар ангийн албан хаагч нарт холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw