44 3.2 . Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, бичгэн асуулт 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 43 гишүүн 44 асуудлаар Монгол Улсын ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд 43 удаагийн асуулга тавьсан байна. Өмнөх чуулганаас шилжсэн асуулгын хариутай хамт нийт 19 асуулгын хариуг бичгээр авч, эдгээрээс 9 асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар сонсов. Асуулгуудыг нэгдсэн хуралдаанаар сонсох үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 74 гишүүн 220-иод аман асуулт тавьж, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, Ч.Улаан, С.Эрдэнэ нараас тавьсан 9 удаагийн асуулгын хариуг энэ намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон болно. Одоогийн байдлаар Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Я.Батсуурь, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг Б.Бат-Эрдэнэ нарын /6 гишүүн/, С.Эрдэнэ /6 гишүүн/, нараас чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор хариугаа ирүүлсэн асуулгууд дараагийн ээлжит чуулганд шилжиж байна. /Мэдээ №3/ 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 20 гишүүн 50 асуудлаар Монгол Улсын Ерөнхий Сайд болон Засгийн газрын гишүүдэд 14 удаагийн бичгэн асуулт тавьсан байна. Эдгээр бичгэн асуултуудаас Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Э.Бат-Үүл, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нараас тавьсан 3 удаагийн бичгэн асуултын хариуг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд сонссохоор төлөвлөөд байна./Мэдээ №4/ 3.3 . Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл Намрын чуулганы хугацаанд “2009-2010 оны өвөлжилт, хаваржилтийн байдал, малчдад учирсан хохирол, цаашид авах арга хэмжээний тухай”, “2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай”, “Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээ”, “Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлаж байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт” зэрэг сэдвээр нийт 6 удаагийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн байна. Уг хуралдаанд Улсын Их Хурлын 58 гишүүн 156 асуулт тавьж, хариулт авчээ. /мэдээ 5.6/ Байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас 5 удаагийн мэдээлэл хийгдсэн бөгөөд хуралдаанд давхардсан тоогоор 28 гишүүн 46 асуулт асууж хариулт авсан байна. /Мэдээ №7/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw