94 ЗУРГАА. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв нь УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 38 судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж УИХ-ын гишүүд, Байнгын хороод, Хуулийн ажлын хэсгүүд болон УИХ-ын Тамгын газрын ажлын хэрэгцээнд хүргүүлэв. Үүнээс УИХ-ын гишүүдийн захиалгаар 24, УИХ-ын Тамгын газрын захиалгаар 5, Судалгааны төвийн санаачлагаар 9 судалгааны ажлыг гүйцэтгэв. Тус төв нь 2010 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 43 төрлийн судалгааны тайлан болон ном товхимол эмхэтгэн гаргасан байна. Үүнд: Судалгааны тайлан: 38 төрлийн 1380 ширхэг “Бодлогын судалгаа шинжилгээ” 5-р боть /нийт 14 судалгааны тайланг агуулсан/ “Бодлогын судалгаа шинжилгээ” 6-р боть /нийт 13 судалгааны тайланг агуулсан/ “Дэлхийн улс орнуудын парламент“ /дэлхийн 193 орны мэдээллийг агуулсан хураангуй лавлах ном/ “Монгол улсын Байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил” /онол-практикийн хурлын эмхэтгэл ном/ УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы статистик эмхэтгэл УИХ-ын намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгаанаас 14 судалгааны тайланг бүх гишүүдэд, 24 тайланг зөвхөн захиалагчдад хэвлэмэл байдлаар хүргүүлж, мөн УИХ-ын номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр байршуулж байна. /Судалгааны жагсаалтыг хавсралтаас үзнэ үү/ Нэг. Судалгааны ажлын ангилал, статистик мэдээлэл: Судалгааны төрлөөр: - Бодлогын судалгаа-3 - Дүн шинжилгээ-4 - Харьцуулсан судалгаа-9 - Тойм судалгаа-3 - Лавлагаа, мэдээлэл-16 - Илтгэл-3 Захиалагчаар: - Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар-24 - УИХТГ-ын захиалгаар-5 - Судалгааны төвийн санаачлагаар-9 Захиалагчдын нэрсээр: - УИХ-ын гишүүн С.Бямбацогт-7
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw