Чуулганы танилцуулга

75 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 4.1. Мэдээлэл,сурталчилгааны үйл ажиллагаа Улсын Их Хурлын ээлжит намрын чуулганы хугацаанд тус хэлтэс УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвөөр дамжуулан олон нийтэд үнэн бодитой, шуурхай, өргөн мэдээлэл өгөх, сурталчлах зорилт тавин ажиллалаа. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай, бодитой хүргэх зорилгоор “Нээлттэй парламент” буюу www.open-parliament.mn вэб сайтыг 2009 оны 5 дугаар сарын 3-наас эхлэн ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76772 /далан зургаан мянга долоон зуун далан хоёр мянга/ хэрэглэгч хандаж мэдээлэл авсан байна. Вэб сайтыг нээснээс хойшхи хугацаанд УИХ, Байнгын болон дэд хороо, гишүүдийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл болон шинээр батлагдсан хууль, тогтоомж, чуулган, байнгын хороодоор хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүд, байнгын хороодын санал, дүгнэлтийг тухай бүрд нь шуурхай байршуулж ирлээ. Түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулган болон, байнгын хороодын хуралдааны тоймыг хэлтсийн ажилтнууд ээлжлэн бичиж вэбсайтад шуурхай байршуулж хэвшив. Тус хэлтсээс УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд шуурхай, үнэн бодитой мэдээлэх, сурталчлах зорилгоор УИХ-ын дарга, дэд дарга нарын албан ёсны уулзалт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны тойм зэрэг нийт 230 гаруй албан мэдээ, мэдээлэл бэлтгэж УИХ-ын parliament.mn вэб сайт болон, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн open-parliament.mn вэб сайтад тухай бүрт нь байршуулж, радио, телевиз, сонин хэвлэлээр сурталчиллаа. Гэрэл зургийн архив бүрдүүлэх зорилгоор УИХ-ын албан ёсны уулзалт, арга хэмжээтэй холбоотой 200 гаруй гэрэл зураг авч хадгалаад байна. УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар болон УИХ-ын удирдлага, гишүүдийн оролцсон хэвлэлийн бага хурлыг 10 гаруй удаа зохион байгууллаа. Тухайлбал, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Дондог, УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Энхбат, З.Алтай, Ц.Сэдванчиг нарын гишүүд, АНДП-ын 19 дүгээр чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат нарын гишүүд тус тус хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы нээлт, Парламентын 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган, АНДП-ын 19 дүгээр чуулганы ажиллагааг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw