85 байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон саналууд: - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай санал дэвшүүлсэн. МУ-ын Эрүүгийн хуулинд цаазаар авах ял хэд хэдэн зүйлээр заагдсан байдаг. Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ цаазаар авах ялыг халснаар иргэн хүний амьд явах эрх хангагдана гэж ярьсан. Гэтэл алуурчны гарт амь үрэгдсэн хүний эрхийг юугаар хангах вэ? Улс төр, эдийн засгийн шинэ нийгэмд шилжсэн энэ үед залхуурал, ажилгүйдэл, ядуурал, архидалт улам бүр газар авсаар байна. Тэрчлэн хүний амь насыг хөнөөх ялт хэрэг улам бүр харгис хэрцгий болж эрүүгийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Ийм үед ялын бодлогыг хөнгөвчлөх үүний дотор бусдын амь насыг санаатай хөнөөсөн этгээдэд оноож байгаа цаазаар авах ялаас татгалзах нь цагаа олоогүй төдийгүй муу үр дагавартай байхыг үгүйсгэх аргагүй. Ажилгүйдэл ядуурлаас гарч архидалт хэмээх хар тахлаас монгол хүн бүрэн эрүүлжиж ёстой нөгөө иргэн хүний амьд явах эрх баталгаажсан тэр үед ялын дээд хэмжээнээс татгалзаж болно. 2009 онд Ерөнхийлөгчийн тавьсан саналыг Монгол Улсын Их Хурал баталгаажуулан өршөөл хэмээх нэрийн дор олон мянган ялтныг суллан тавьсан. Суллагдсан хүмүүсийн дотроос хэд нь хичнээн хүмүүсийг хүчирхийлж амь насанд нь халдсаныг та бүхэн аяндаа мэдэж байгаа. Энэ нь ялтнуудыг ямар ч хараа хяналтгүй сулласнаас болсон биз ээ, - Шүүх хүчний байгууллагууд авилгалд гайгүй дээгүүр ордог болохоор хууль биелүүлэхэд муу нөлөөлдөг гэж иргэд ярилцдаг. Иймээс эдгээр байгууллагуудын ажлыг эрүүлжүүлж сайжруулах талаар та бүхнээс оновчтой, үр дүнтэй жил хийхийг хүсэж байна, - Хулгайн гэмт хэргийн мөнгөн хохирлыг ял эдэлж байх хугацаанд нь буюу төлбөр, хохирлоо төлж барагдуулсан үед нь суллаж байх талаар хуулинд тусгах саналтай байна, - Сүүлийн үед төрийн бүх шатны байгууллагуудын дайчин давшингуй ажиллагаа, гүйцэтгэх чадвар суларснаас төрийн удирдах дээд байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрүүд биелэгдэхгүй хариуцлагагүй байдал газар авч, ажилгүйдэл, ядуурал ихэсч, гэмт хэргийн гаралт өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Гарч байгаа гэмт хэргийн үйлдэл нь нийгмийг цочирдуулсан хамгийн аймшигтай хэрцгий шинжтэй болж, хүнийг зэвсэглэн халдаж алан хядах, улс нийгмийн болон хувийн өмч хөрөнгийг галдан шатаах, тонон дээрэмдэх, хууран мэхлэх, хулгайлах, хүчирхийлэх, мөрийтэй тоглох, аваар осол гаргах, айлган сүрдүүлэх зэрэг урьд хожид сонсч дуулж үзээгүй олон хэлбэрээр илэрч байна. Гарын тэнхээ алдарч, хөлийн гишгээ суларсан ахмадууд болон бидний хойч ирээдүй болсон нялх балчир охид, хөвгүүд гэмт хэргийн золиос болох нь ихэслээ. Энэ байдалд дүгнэлт хийж яаралтай арга хэмжээ авахыг хүсч байна, - Гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурлын гол үндэс нь байгалийн бэрхшээлээс гадна өсвөр насны хүүхдээс эхлээд манай хүн амын дийлэнхийг хамарсан хавтгайрсан архидалттай холбоотой байна гэж үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын 86% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний нас залуужиж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уг үзэгдэл түгээмэл болж, 6-11-р
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw