161 1 Банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол улсын санхүүгийн системд банкны салбарын эзлэх байр суурь 95 хувьд хүрсэн нь бодит эдийн засгийн өсөлт, хөгжил банкны салбараас ихээхэн хамаарч буйг нотолж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралд манай улсын эдийн засаг, санхүүгийн салбар, ялангуяа банкны салбар ихээхэн өртсөн. Үүний уршгаар цөөнгүй банк өөрийн хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа. Банкны салбарт харилцах, хадгаламж нэмэгдэн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл эрс өсч буй хэдий ч өөрийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас зээл гаргаж чадахгүйд хүрч, энэ нь зээл олголтыг нэмэгдүүлэн зээлийн хүү бууруулахад ноцтой саад болж байна. Мөн дэлхий дахин санхүү, эдийн засгийн хямралаас сургамж авч, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах гол нөхцөл гэж үзэн Базелийн стандартаар банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийн үед банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж байх нэгдсэн ойлголтод хүрч, хэрэгжүүлэх арга хэмжээг авч эхлээд байна. Дотоодын болон дэлхий дахины туршлагаас сургамж авч, банкуудын өөрийн хөрөнгийн шаардлагыг бүрэн хангуулах, цаашид нэмэгдүүлэх нь тулгамдсан зорилт болж байна. 2 Банкны салбарын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулж, хяналт шалгалтыг цаашид сайжруулж, банкны зохистой засаглалын зарчмыг мөрдүүлэн салбарын санхүүгийн сахилга батыг өндөржүүлнэ. Улсын Их Хурлаас баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банкны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, ялангуяа банкны өмчлөгч, удирдлагыг олон нийт, харилцагчдад нээлттэй, ил тод мэдээлж байхаар өөрчилсөн билээ. Иймд хуулийн холбогдох шаардлагыг хангуулж, банкнаас олон нийтэд хүргэх мэдээллийг нэмэгдүүлэн ил тод байдлыг хангуулах нь банкны харилцагчид болон зах зээлд оролцогчдын банкинд тавих хяналтыг сайжруулж, улмаар зах зээлийн сахилга батыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Банкны тухай хуулийн өөр томоохон өөрчлөлт бол зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, банкны удирдлагад хараат бус гишүүн байлгахаар хуульчилж өгсөн билээ. Монголбанкнаас Банкны тухай шинэ хуульд нийцүүлэн “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталсан. “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д өөрийн хөрөнгийн тооцоог оновчтой болгох, үйл ажиллагааны эрсдэлийг тооцдог болох, хөрвөх чадварын эрсдэлийн хяналтыг сайжруулах талаар заалтуудыг шинээр оруулсан. “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д холбогдох этгээдэд Банкны тухай хуулийн хязгаарлалтаас хэтрүүлэн зээл олгосон тохиолдолд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw