Чуулганы танилцуулга

12 Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх, эдийн засгийг хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхийг бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын эрүүл, зохистой байдлын шинжилгээг хийж, төрийн мөнгөний бодлогод тусган хэрэгжүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг баримтлах зэргээр төрийн мөнгөний бодлогыг тодорхойлов. Түүнчлэн уг бодлогын баримт бичигт төрийн мөнгөний бодлогын талаар Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой тусгав. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор өнөөгийн мөрдөж байгаа гадаад бодлогын үзэл баримтлал батлагдан гарч байх үеэс хойшхи хугацаанд манай гадаад орчинд бий болсон хувьслыг товч дурдаж, дотоод нөхцөл байдлын өөрчлөлт, тухайлбал Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай улс болж хөгжихийн хирээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг, хурдтай хөгжлийн шинэ шатанд тулж ирээд байгааг, түүнчлэн гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байгааг тодорхойлсон. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлахыг чухалчиллаа. Түүнчлэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, энэ хүрээнд төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зарчмын шинэ зохицуулалт орууллаа. “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцах, мөн төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хааж, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэн менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw