86 ангийн сурагчдын 71% нь архи хэрэглэх нь хэвийн үзэгдэл болсон гэж дүгнэсэн байна, - Архины эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дундаж нас 18-25 байгаа нь манай улсад архидалт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсоныг харуулж байна. Энэ байдалд дүгнэлт хийж арга хэмжээ авахыг та бүхэнд сонордуулж байна. Бусад асуудлаар ирүүлсэн саналууд: - Тээврийн хэрэгсэл хэт олширч замын даац хэтэрч зам тээврийн хүндрэл осол нэмэгдэж замын элэгдэл, гадаадаас авах шатахуун сэлбэгийн хэмжээ нэр төрөл олширч, шатахууны үнэ байнга өсөх нь үнийн хөөрөгдлөөр дамжин эдийн засагт хямрал, хүн амд ядуурал нүүрлэж байна. Тээврийн хөнгөлөлт зохицуулалт, ажлын цагийн нягтралыг тээврийн хуулиар зохицуулж, 7 хоногийн тэгш тоотой гарагуудад буруу жолоодлоготой машин, сондгой гарагуудад зөв жолоодлоготой машин замын хөдөлгөөнд оролцох, том оврийн машиныг 7-19 цагийн хооронд хөдөлгөөнд оруулахгүй байх, ерөнхий боловсролын сургууль, үйлдвэрүүдийг 7 цагт, төрийн болон үйлчилгээний байгууллагууд, дээд сургуулийн цугларалтыг 9 цагт тогтоож замын хөдөлгөөнийг сийрэгжүүлж болмоор байна, - Төрийн шагнал олгох хуулийн төсөлдөө Их хаадын нэртэй төрийн дээд одон бий болгох нь монголын үнэртэй хуулийн онцлог болоод зогсохгүй, хөрш орнуудын улс төр, эдийн засгийн идэвхтэй ил далд бодлогын үрээр саармаг соёлтой болсон ард түмний сэтгэхүйд, уламжлалт соёл түүхээ дээдэлсэн, бахархсан омогдсон “Монгол оюуны үр дархлаа” болон сууна гэдэгт итгэж байна. Дан ганц Чингис хааны одон өгч болох ч удахгүй Өвөрмонгол, Хятадад Чингис хааны, Хубилай хааны одон гээд гаргаад ирэхийг байг гэхийн газаргүй тул нэр хүндийг нь өндөр байлгах үүднээс төрөл нь цөөн, жилд 1 удаа нэг л хүнд олгодог, зэрэглэлгүй, эн тэнцүүхэн “Чингис их хааны одон”-г тэгш тоотой жил олгодог, “Өгөөдэй их хааны одон”-г сондгой тоогоор төгссөн жил олгодог болох саналтай байна. Шагналыг жилд 1 хүнд, 5 бүтээлд, 10 хүнд олгоно гэж хатуу босго тавьж өгөхгүй бол шагнал нь авилга бизнес болсон дээдсээсээ эхлээд мөлхөө бяцхан үрс минь хүртэл хэд хэдэн шагнал зүүчихсэн байдаг шагналын дон шүгэлсэн нийгэмд шагналыг цэгцэлсэн шинэ хууль гаргасны ашиг тус нөлөө үгүй болно, - Шагналд дэвшүүлэх, шалгаруулах тухайд төрийн одон олгодог одоогийн журмыг хэвээр үлдээвэл үндэсний, засаг төрийн дээд шагнал гэсэн утгаа алдаж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтай агуулга далайцын хувьд дүйж очих болно, - Төрийн дээд одонг давхардуулан олгохгүйн тул урьд төрийн дээд одон медаль авсан хүнд дахин олгохгүй байх нь зүйтэй, - Нийгмийн янз бүрийн салбарт шагналын төрөл олширч, хээл, хахуулын том сүлжээ үүсгэн, шагналын төлөөх буухиа тасрахгүй хөвөрсөөр учир начраа алдав. Үүнийг хуульчлах нь зүйтэй. Гавъяа шагналгүйгээр сайн ажиллаж, сайхан амьдарч, ихийг бүтээж, гэр бүлээ өөдрөг, шударга, нэр төртэй авч явах нь ардчилсан нийгмийн иргэний хэнтэй ч хуваалцашгүй үүрэг. Монголын ард түмэнд шууд хамаатай энэ том асуудлаар санал, асуулга явуулж нухацтай авч үзмээр санагдана. Үнэхээр онцгой, гойд, гайхамшигтай, цаг үеийн шаардлагаас түрүүлсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw