43 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа нь хуулийн хэрэгжилттийг хянан шалгах, танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулах, тулгамдсан тодорхой асуудлыг судлах, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газарт асуулга, бичгэн асуулт тавьж хариуг сонсоход голлон төвлөрч байлаа. Ээлжит чуулган эхэлснээс хойшхи хугацаанд зохион байгуулсан хяналтын ажлууд нь үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зарим хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар, яам, агентлагуудад өгөгдсөн үүргийн хэрэгжилтийн явцыг шалган танилцахад голлон чиглэгджээ. 3.1 Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хяналт шалгалтын болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн талаар Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хороодын тогтоолоор шалгалтын болон танилцах ажлын чиглэлээр нийт 15 ажлын хэсэг ажилласан бөгөөд 3 нь шинээр байгуулагдсан, бусад нь өмнөх чуулганаас үргэлжлэн ажилласан ажлын хэсгүүд байна. Эдгээр ажлын хэсгүүд 35 яам, агентлагийн үйл ажиллагаанд 41 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 79 гишүүн оролцсон байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Газрын тухай, Автозамын тухай, Хот байгуулалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн байдал түүнчлэн автозамын салбарт 2010 оны хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод хийгдэж буй зам, гүүрийн засварын ажил байдалтай танилцаж санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг ажлын байдалтай газар дээр нь танилцаж цаашид авах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. /Мэдээ №1/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын тогтоолоор нийт 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаагийн 11 нь өмнөх чуулганы үед, 3 нь энэ чуулганы хугацаанд байгуулагдсан байна. /Мэдээ №2/ Улсын Их Хурлын даргын захирамжаар Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, тодорхой асуудлыг судлах, дахин тооцоо хийж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий нийт 5 ажлын хэсэг байгуулснаас 4 ажлын хэсэг ажлаа дуусч, 1-н үргэлжлүүлэн ажиллаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw